"NFT багцийн маань дараагийн бүтээлүүд бол Limited Edition NFT болох 3 бүтээл юм. Тус бүр 20 ширхэгийг санал болгож буй гурвал ""Харц"" нэртэй цуврал зургууд. Эдгээр зургуудыг зориулалтын цаас дээр хэвлэж зураачийн гарын үсэг зурсан ""Арт Принт"" хувилбарыг нь дагалдуулах бөгөөд энэ онд гарах зураачийн номыг гарын үсэг зурж дурсгах юм. Мөн зураачийн нэрээр нэрлэгдсэн клубын гишүүн болж гаргасан үзэсгэлэн болгонд нь байнга хүндэт зочноор уригдана. Зураасан бясалгал гэж миний өөрийн нэрийдсэн энэ бүтээлүүддээ хүн төрөлхтөн бидэнтэй адил амь сүнстэй адгуусан амьтад, араатан жигүүртнүүд өөрсдийг маань харж байгаа харцаар нь дамжуулан тэдний ертөнцийн нууцлаг бүдэг, үл харагдах өөр тал руу нь өнгийхийг хичээсэн хэрэг. Харцнаас нь та уур хилэн, өрөвдөн хайрласан, гайхаж балмагдсан төрхийг нь ажиглаж хэлмээр байв ч хэлж үл чадах үгсийг нь уншиж ойлгож ч мэднэ Limited Edition NFT-гийн дараагийн бүтээл болох ""Гөлөгний харц"" Ийм нэг гөлөгний зураг зурчихаад харжээ суухад олон юм уншигдаж байсан шүү бас. Одоохондоо цэв цэвэрхэн цагаан цаас шиг гэм хоргүй түүний нүдэнд хийсэн өчүүхэн жижиг алдаандаа гэмших гэмшлийн бяцхан оч гялсхийнэ. Гэвч төд удалгүй өсөж том болох тусмаа л алаг эрээн хорвоогийн нүгэл буян бүхнийг уншин тайлж, сурч дассаар хэнийг ч зууж хазаж, архирч дайрч мэдэх араатан болж хувирч ч болохыг хэн ч таашгүй. Даруу төлөв, томоотой ичимхий байж мэдэхээр имиж дүр үргэлж үзүүлдэг нэгэн лидер хэрхэн дэлхий ертөнцийг самарч мэдэх дарангуйлагч болон хувирсныг та бид хамтдаа харж гайхан хирдхийж сууж байна даа. Юу ч гэхэв дээ цэнцрэн минь. Алив зүйл хэзээ ч харагдаж байгаа шигээ байдаггүй гэдэг нь л энэ юмдагуудаа..."
143
Харц коллекц
Гөлөгний харц #2/2
Owner
@Tsogt-Itgel
Price
5,000,000
Loading... |