Идэш

Шинэ идэш зарлагдаагүй байна.

ИДЭШ БУЮУ ХАМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

“Идэш” хөтөлбөр буюу Чонон сүрэг NFT /цаашдаа Wolf society гэх/ эзэмшигчид болон MNFT койн эзэмшигчдийг дэлхийн хаана ч байхгүй шинэлэг аргаар хамтын хѳрѳнгѳ оруулалт хийж дижитал хѳрѳнгѳ эзэмших боломж юм.

ИДЭШ ХѲТѲЛБѲРТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Wolves Society–ийн NFT эзэмшигчид гишүүд л энэхүү хөтөлбөрт оролцох боломжтой. Хэрэв танд Wolf NFT байхгүй бол Mongol NFT-ийн Marketplace-ээс худалдан авах боломжтой.

ХЭРХЭН СҮРЭГЛЭН ИДЭШ ЗООГЛОХ ВЭ?

1. Та идэшээ сонгон түүнээс зооглох чоноо сонгоно.

2. Идэшнээс хүртэх хазалт буюу хөрөнгө оруулах хэмжээг MNFT койноор оруулна. Хазалтын хэмжээ нь нэг чононы хувьд дээд доод хэмжээтэй байх ба хэрэглэгчийн хувьд хязгаарлахгүй учир олон чоноор оролцлох боломжтой. Таны оруулсан MNFT койны хэмжээнээс хамааруулж, ирээдүйн ашиг /алдагдал/-ын хувь, хэмжээ тооцно.

3. Идэшний нийт хэмжээ дүүрэхэд тухайн хөрөнгийг худалдан авах явц эхлэх ба сүргийн чоно бүрийн NFT-тэй идэш холбогдох болно.

АМТ ШИМТ БУЮУ ХӨРӨНГИЙН ӨГӨӨЖ, АШИГ НЬ ЮУ БАЙХ ВЭ? ХЭЗЭЭ ХҮРТЭХ БЭ?

Идэш бүрээс хамаарч өгөөж нь өөр өөр зүйлсээс үүсч болно. Жишээ нь эхний идэж болох Bored Apes NFT хөрөнгийн хувьд тухайн NFT үнийн өсөлт, тухайн хөрөнгийг худалдан авахад ашиглахад ETH ханшийн өсөлт гэх мэтээс үүснэ. Таны оруулсан MNFT койны хэмжээнээс хамааруулж, ирээдүйн ашиг /алдагдал/-ын хувь, хэмжээ тооцно. Тухайн идэш идэхэд оролцсон чононуудын санал хураалтаар хөрөнгийг зарж борлуулна.

САНАЛ ХУРААЛТЫН ТАЛААР?

Санал хураалт тогтмол нээлттэй явагдах ба долоо хоног бүр шинэчлэгдэж байх болно. Тухайн долоо хоногт нийт сүргийн санал 51% давсан тохиолдолд тухайн хөрөнгийг зарах процесс эхлэнэ. Саналд эзлэх хувийг тооцохдоо тухайн чононы хазсан хэмжээ болох оруулсан MNFT койны дүнгээс бодно. Санал хураалт хөрөнгийг зарах шийдвэр гарсан нөхцөлд 3-7 хоногийн дотор хөрөнгийг зарж өгөөжийг тооцож ашгийн хуваарилалт хийгдэнэ.

ИДЭШ ЗООГЛОСОН ЧОНОО ЗАРАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Тийм, гэхдээ чононы хөрөнгө оруулсан MNFT койн хамт шилжих болно. Өөрөөр хэлбэл худалдаж авсан шинэ эзэнд нь чонон сүргийн санал хураалтад оролцох эрх, анхны оруулсан хөрөнгө оруулалт болон амт шимт ашигаас хүртэх эрх хамт шилжих болно.

ИДЭШ ЗООГЛОХОД ХУРИМТЛАГДСАН MNFT-Г ЯАХ ВЭ?

Тухайн MNFT койнуудыг борлуулахгүй, идэшээ сүрэг худалдан борлуулах хүртэл түгжиж, хөрөнгөө зарсны дараа Чоно эзэмшигч нарт буцан бүтнээрээ очих болно.

Гэрээ нөхцөл дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол